![](/uploads/201704/news/thumb/9c82318f1636a87fdb3f37a56c4d9931_x3.jpg)
Аргентинийн аварга шалграуулах лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд "Бельграно", "Тальерес" багуудын хооронд явагдсан тоглолтын явцад цэнгэлдэх хүрээлэнгийн нэг хэсэгт олон нийтийн дунд хүмүүс хооронд зодоон болж, Оскар Гомес хэмээх фанат 30 фит буюу 10 метрийн өндрөөс шатан дээр толгойгоороо унажээ. Улмаар эмнэлэгт хүргэгдэж үүнээсээ хойш хоёр хоногийн дараагаар амьсгал хураасан явдал гарсан байна. Энэ тоглолт өнгөрсөн ням гарагт Аргентинийн Кордоба хотноо явагдсан юм.
Оскар Гомес 4 жилийн өмнө нэгэн эрийг машинаар мөргөж хөнөөсөн юм байна. Тухайн хүний буюу талийгаачийн дүү Эмануэль Бальбо хохирогчийг “Тальерес” клубын хөгжөөн дэмжигч гэж мэдээд найз нарынхаа хамтаар өшөө авахаар тухайн тоглолт болох цэнгэлдэхэд очиж, энэ хэргийг үйлдсэн гэнэ. Энэ хэрэг 2 багийн тоглолтын 1-р үеийн дундах завсарлагааны үеэр үйлдэгдсэн байна.
2013 оноос хойш Аргентинд хөлбөмбөгийн тоглолтын үеэрх халдлага, хүчирхийллээс болж 40 хүн амь насаа алдаад байгаа юм. 2013 онд Аргентинийн нийслэл Буэнос Эйрос хотноо мөн хөгжөөн дэмжигчдийн амь нас үрэгдсэн хэрэг гарч, Аргентинчуудыг хөлбөмбөгийн тоглолт үзэхийг нь хэсэг хугацаанд хориглож байсан билээ.
Хөлбөмбөгийн тоглолтын үеэр хүний аминд халджээ | ||
Үзсэн: 1689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.