Шууд Chart

“Сан-Антонио” "Мемфис"-ийг 2 тоглолт дараалан хожлоо

2017-04-18 14:37:13

АҮСБХ-ны лигийн тэмцээний улирлын тоглолтуууд өндөрлөж, өрнөд дорнод бүсээс плэй-оффт шалгаран гарсан багуудын хоорондох хариуцлагатай тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөөдөр лигийн хүрээнд нийтдээ 2 тоглолт болж, “Кливленд Кавальерс”, “Индиана Пэйсерс”-ийг 2 дахь тоглолтдоо дараалан хожсон бол “Сан-Антанио Спөрс” өөрийн талбайдаа “Мемфис Гриззлес”-ийг хүлээн авч, багууд цувралын 2 дахь тоглолтоо хийсэн байна.

Өрнөд бүсийн 2-р байраар гарсан "Сан-Антонио", энэ бүсийн 7-р байраар гарсан “Мемфис” багуудын цуврарлын 2 дахь тоглолт АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотын “АТ&Т” центрт боллоо. Лигийн 5 удаагийн аварга Спөрсийн залуус энэ өдөр талбайдаа тоглолтын эхнээс багаараа жигд сайн тоглолтыг үзүүлж, эхний үед л гэхэд 29:16-ын харьцаатай оноогоор хошуучилсан. Грег Поповичийн залуусаас энэ өдөр багийн лидер Кавай Леонард маш сайн байж, ээлжит нэгэн удаагаа багаа тэргүүллээ. Леонард өнөөдөр 37 оноо авч, 11 удаа самбараас бөмбөг авсан бол Тони Паркер, Дэнни Грийн, Ламаркус Алдриж, Пау Газоль нарын шилдэг тоглогчид нь жигд сайн тоглолтоо гаргаж бүгд 10-аас дээш оноо авчээ. Харин “Мемфис”-ээс Майк Конли 24 оноо авч, Винс Картер, Марк Газоль, Зак Рэндолф нар сайн тоглолтоо үзүүлсэн ч баг нь хожил авахад хангалтгүй байлаа. Улмаар тоглолт үндсэн цагт 96:82-ын харьцаатай өндөрлөж, “Спөрс” цувралыг 2:0-ийн харьцаатай тэргүүлж эхэллээ. НБЭ-ийн плэй-оффын 1-р тойрогт учраа тааран өрсөлдөж байгаа дорнод бүсийн 2 шилдэг багийн цувралын 3 дахь тоглолт энэ бямба гарагт болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Сан-Антонио” "Мемфис"-ийг 2 тоглолт дараалан хожлоо  
Үзсэн: 2152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй