![](/uploads/201311/news/thumb/5db7eb16bd8390b0924bb81775769df3_x3.jpg)
Нийслэлийн БЗД-ийн ЗДТГазар, Сэргээн засах, хөгжлийн үндэсний төв хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” нэртэй аяныг эхэллээ.
Аяны хүрээнд БЗД-т амьдарч байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн болон харилцах арга, аргачилгаа, хандлагыг сайжруулах, хороодын түвшинд ажиллах сайн дурын ажилтан бэлтгэн чадавхжуулах юм байна.
Аяныг зохион байгуулснаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, шийдвэрлэх боломж арга замыг тодорхойлж төрийн бодлогод тусгах, эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хэрхэн асран халамжлах аргад суралцах, олон нийтийн хандлага өөрчлөгдөх зэрэг олон эерэг үр дагавар гарна” гэж зохион байгуулагчид үзэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хэрхэн хандах талаар сургалт явуулна | ||
Үзсэн: 1592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.