Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 12/

2013-11-12 06:25:44

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 10. Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 08.14-д мандаж, 17.37-д жаргана. Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ. хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19):  Холимог өдөр. Өөрийн амьдралаа тооцоолж урагшлах замыг сонгосон үед тань хөгжил дэвшил ирэх болно. Энэ удаа хөндлөнгөөс оролцогчид танд их тус болно. Та ярьснаасаа илүүтэйгээр сонссоноо хийж бүтээж чадна Ажил хэргээ гүйцэтгэж биелүүлэхээр урд буй зам өөд алх. Эргэж ирсэн хайрт тань таны амьдралд будлиан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд Урьдын зан аашаа гаргаж хайрын харилцаандаа дахин адилхан үйлдэл хийхээсээ татгалз. Өө эрсэн гоочилсон асуудлуудаа хамтдаа сууж байгаад тайвнаар яаж энэ бүгдийг янзлах тухайгаа ярилцацгаа.


Хумхын орд (1/20-2/18): Онцын хүчин чармайлтгүйгээр та олон ашигтай төслүүдийг хэрэгжүүлж чадна. Ямарч нөхцөлтэй байсан боломжийн ажил хэргийн саналуудыг удаан бодож тунгаалгүйгээр хүлээн ав. Танд сэтгэл харамгүй туслаж байсан хүмүүсийн тусыг санаж тэдэнд өөрийн чадлаар туслах цаг нь иржээ.

 

Загасны орд (2/19-3/20): Мэдрэмтгий өдөр. Сансар огторгуй дахь пиг дүүрэн од эрхэсийн энерги таны замыг гэрэлтүүлэх болно. Дараагийн гурван долоо хоногийн турш их мөнгө олж болох туйлын ашигтай аз туршсан наймаануудаа эхлүүлэхэд яг тохирсон цаг. Уян хатан бай. Шинэ арга замууд эд хөрөнгө орлогыг тань өсгөж амжилттай болно. Бүтэн cap өнөөдөр үхрийн ордыг дайран өнгөрнө. Эргэн тойронд тань байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнтэй байна. Тиймээс загаснуудаа та нарт ч мөн мэдрэмтгий эвсэг байхыг сануулж байна.

Хонины орд (3/21-4/19): Одод хайр сэтгэлийг ивээж байна. Айлгаж туних явдал гарсан ч удахгүй эвлэрнэ. Гэхдээ хайртыгаа илэн далангүй байлгах гэсний хэрэггүй, маргаанд төвийг сахигтун. Шинэ ажил эхлүүлэхээсээ өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга. Тэгвэл та сэтгэл хангалуун үлдэх болно. Хэрвээ одоо хийж буй ажилдаа тэвчээртэй байж чадвал нэмэлт орлого олох боломжтой.


Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Хатгаа авахаас болгоомжилж дулаан хувцасла. Найдаж буй хүмүүс тань таны санал бодол төлөвлөгөөг дэмжих тул өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэхээс битгий ай. Та бусдын анхаарлын төвд байсаар байх бөгөөд нөлөө бүхий олон нийтийн уулзалтанд оролцох урилга хүлээн авна. Сэтгэгдэл төрүүлэхээр хувцасла гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Чи захирал эсвэл багшдаа найдахаасаа илүү энд байгаа шудрага бус зүйлүүдийг бодож үзэх хэрэгтэй.

Ихрийн орд (5/21-6/21): Өргөжүүлсэн өдөр. Амьдрал хурдассаар байна. Нар хонины ордонд очсоноор та анхаарлын төвд байх бөгөөд сонирхол болоод төлөвлөгөөгөө цаашид үргэлжлүүлэн хийх эсвэл ямар нэгэн юм шинээр эхлэх урам зоригтой болно. Сонголт зөвхөн таны гарт. Дараагийн хэдэн хоног гэнэтийн зүйл өөрчлөлт хэцүүхэн үүргээр дүүрэн байна. Үсний хэв маяг өөрчилж загварлаг хувцаслах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Зардалд бүү санаа зов. Тун удахгүй үр дүнг нь үзнэ. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж оюун санаа сэргэж ой тогтоолт нь ч сайжирна.

Мэлхийн орд (6/22-7/22): Хүчтэй өдөр. Та хэрвээ хөзөр тоглох гэж байгаа бол өөртөө ойртуулаарай. Хэзээ гаргаж хэзээ барихаа мэдэх нь таны амжилтанд туйлын чухал. Өнөөдрийн ажил хэрэгт маш өндөр үзүүлэлт гаргаж чадна гэвч зөвхөн та өөрөө хүсвэл. Шинэхэн бизнесийн төлөвлөгөөг гэрээсээ эхлүүл. Таны энэ төлөвлөгөөнд саад учрах боловч та тэвчээртэй бай. Эдгээр зүйлсээс ихэнхийг хийснээр энэ нь таныг онцгой хүсэл зорилго өөд удирдах болно. Маргааш юмуу эсвэл ойрдоо гэрээсээ хол газар аялахгүй байсан нь ухаалаг хэрэг болох байх.


Арслангийн орд (7/23-8/22): Хууран мэхлэлт өвчин, гомдол тунирхалтай холбоотой таагүй өдөр. Ерөнхийдөө бүхий л үйл ажиллагаанд сөрөг хандлагатай байна. Эмэгтэй арслангууд эрүүл мэнддээ анхаар. Түүнчлэн ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхий. Амжилтанд хүрэх, сайшаал магтаал сонсох гэсэн хүсэл тэмүүлэл болон хүмүүсийн сэтгэл хангалуун бус байдал таны уур уцаарыг хүргэж, улмаар ямар ч хяналтгүйгээр үүнийгээ гаргахад хүргэж болзошгүй байна. Эрэгтэй арслангууд бүхэл өдөржингөө ажил болон хувийн асуудлаа шийдэх гээд толгой өндийх завгүй өнжинө. Тэд асуудлыг нэгэн дор шийдэх гэж хичээх бололтой. Тиймээс өнөөдрийн таагүй хандлага сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, тавгүйтүүлж магадгүй байна.

Охины орд (8/23-9/22): Шийдвэр гаргах өдөр. Та ирээдүйн төслөө зохиож эхэлж болно. Зарим охины ордныхон хайр дурлалын харьцаанаас болж сэтгэлийн шархтай үлдэж мэднэ. Бусад хайртай хүмүүсээсээ жоохон хол байж хамтрагчтайгаа хувийн зорилго үзэл бодлоо илэн далангуй ярихыг хичээгээрэй. Үүнийхээ оронд таны хувьд юу чухал байгааг тунгааж үз. Хэрэв та ажилдаа амжилт гаргахаар зүтгэж байгаа бол бусад үйл явдлуудаа хойшлуулсан нь дээр байх.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Бүтэлтэй өдөр. Сэтгэл чинь маш өөдрөг байж, санаачлагатай арга барил чинь эерэг урамшуулал авчирна. Шийдэгдээгүй зарга, төлбөр олголтын асуудлатай жинлүүрүүдэд ашигтай шийдвэрийг шүүх гаргах болно. Даатгал эсвэл өмч хөрөнгийн тохиролцоо та нарын олонхийн хувьд санаснаас чинь илүү сайнаар шийдэгдэнэ. Зах зээлийн цоорхойг олох ба ашигтай боломжийг олж харах чадвар бол таны хүчтэй чанарын нэг. Яг одоо та бизнесийн ухаанаар дүүрэн байгаа тул сэрэмжтэй бай.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Аз сорьсон өдөр. Оюуны хөдөлмөр эрхлэх болон бизнесийн ярилцлага хийх үед өөр зүйлд сатаархаас болгоомжил. Чухал асуудал дээр өөрийн үзэл бодлыг хамгаалахыг хичээх нь танд хэцүү сорилт байх болно. Улс төрийн болон нийгмийн үйл явдалд туслах нь шинэ карерь эхлүүлэх боломжийг олгоно.



Нумын орд (11/22-12/21): Хоёрдмол өдөр. Энэ үдэш найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх хурал цуглаанд очих ижил хүсэл сонирхолтой хүмүүстэй нэгдэх зэрэг нь сэтгэлд таашаал авч ирнэ. Үзвэр тоглолт танд урам өгөх бөгөөд шинэ санаанууд баяр хөөрийн бүхэл бүтэн шинэ зүйлийг бий болгоно. Концерт тоглолтын аль нь ч байсан үнэ өртгөөс халшрах хэрэггүй. Хүүхэд насны өнгөрсөн дурсамжуудынхаа хохирогч болсны хэрэггүй.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 12/  
Үзсэн: 1867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй