Шууд Chart

"Спрайт Супер лиг"-ийн бүх оддын тоглолт боллоо

2017-04-24 15:34:26

"Спрайт Супер лиг"-ийн тэмцээний 2017 оны Бүх оддын тоглолт МҮЭСТО-ны "Тэмүүжин" спорт цогцолборт болж өндөрлөлөө. Энэ жилийн хувьд "Спрайт супер лиг"-т нийт 23 багийн 300 гаруй сагсан бөмбөгч ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн тэмцээний ур чадварын тэмцээнд "Спрайт лиг"-ийн шилдэг холбон тоглогчдын эсрэг төвийн тоглогчид өрсөлдөж, лигийн шилдэг холбон тоглогчдын нэг Золбаяр 2 дахь удаагаа ур чадварын тэмцээний аварга цолыг хүртсэн байна. Харин холын зайн шидэлтийн тэмцээнд лигийн шилдэг мэргэн буучдаас бүрдсэн 3 баг өрсөлдөж, Мөнх-Оргил, Мөнх-Эрдэнэ, Билгүүн нараас бүрдсэн баг нийт 32 оноо авсан үзүүлэлтээр тэргүүн байр эзэлжээ. Бүх оддын тоглолтын багийн шидэлтийн тэмцээнд нийт 6 баг өрсөлдсөнөөс “Монголианс” багийн тамирчид 36 секундэд шидэлтүүдээ цагаригт оруулж, энэ удаагийн ялагчаар тодорлоо.

Улмаар Спрайт лигт өрсөлдөж байгаа 300 гаруй залуусын төлөөлөл болсон шилдэг тамирчид баруун зүүн бүсэд хуваагдан өрсөлдөж, баруун бүсийн баг тамирчид 72:59-ийн харьцаатай хожлыг авсан. Баруун бүсийн аварга баг шагналын 2,400,000 төгрөгөөрөө Өвөрхангай аймгийн Төвийн бүсийн үзлэг оношилгооны тулгуур төвд хэрэгцээтэй байгаа нярайн шарлалт хэмжигч төхөөрөмжийг бэлэг болгон өгсөн юм. 2017 оны "Спрайт лиг"-ийн Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор “МУИС crown service Шонхорууд” багийн төвийн тоглогч Онолбаатарын Энхбаатар тодорсон байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Спрайт Супер лиг"-ийн бүх оддын тоглолт боллоо  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй