Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр урьд шөнө 5,24 хувиар унаж, 5,42 доллараар хаагдсан байна. Өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулвал тус компанийн хувьцааны үнэ 10 гаруй хувиар унаад байгаа нь энэ аж.
Мөн энэ байдлаас үүдэн өнөөдөр Азийн хөрөнгийн биржүүдийн арилжаа эхэлсэнээс хойш Монголын компаниудын хамгийн өндөр уналтыг Mongolian Mining Corporation тэргүүлж байна. 12,00 цагийн байдлаар тус компанийн хувьцааны үнэ 5,96 хувиар унаж, 1,42 хонконг доллар болсон аж. Мөн “Саусгоби Ресурс” компанийн хувьцааны үнэ 6,23 хувиар унаж, 9,49 хонконг доллар болоод байна. Өнөөдрийн байдлаар дээрх хоёр компанийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэдээ хүрээд байгаа юм.
Тус компанийн хувьцаа ингэж огцом унах болсон гол шалтгаан нь “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын экспорт хойшилсонтой холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Ямар ч байсан компанийн зүгээс энэ сардаа багтаан экспортоо эхлүүлэхээ мэдэгдээд байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр экспорт эхэлж магадгүй байна. “Туркойз Хилл”-ийн хувьцаа өнгөрсөн дөрөвдүгээр сард 5,03 ам.доллар болж сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үнэдээ хүрээд байсан юм.
Оюутолгойн хувьцаа огцом уналаа | ||
Үзсэн: 2312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.