Шууд Chart

Вакцинжуулалтаас болж хуруугаа тайруулахад хүрлээ

2013-11-12 09:27:49

Баянхонгор аймгийн хоёрдугаар сургуулийн сурагч Н.Энхбилэг охин орон даяар явагдсан вакцинжуулалтын аянд хамрагдаад хуруугаа тайруулахад хүрчээ.

Тариулсныхаа маргааш өглөө нь охины бие муудаж, сульдан хэл нь амандаа багтахгүй болтлоо хавджээ. Улмаар вакцин хийлгэсэн газар нь хавдан бэрсүү тогтож, хоёр дахь хоногоос охины бие улам муудаж, ярьж чадахаас болин хуруунууд нь үхжиж эхэлжээ.

Одоо Н.Энхбилэг охин Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эмч нар “Вакцины хүчтэй урвал явагдаж ийм байдалд хүрчээ” гэж тайлбарласан байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Вакцинжуулалтаас болж хуруугаа тайруулахад хүрлээ  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй