Шууд Chart

Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл шаардлагатай.

2013-06-25 15:07:56

Шинэчлэлийн засгийн газар, ҮХХААЯаас хамтран газар тариалангийн салбарт га талбайг ихээр эзэмшихдээ биш нэгж га талбайгаас арвин ургац хурааж авах зорилт бүхий бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд монголын газар тариалангийн салбарт ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай юм. Монголын газар тариалангийн салбар дахь техникийн эрэлттэй энэ нөхцөлд БНХАУын машин механизм үйлдвэрлэгч Чэри компани нь өөрсдийн үйлдвэрийн тоног төхөөрөмж машин механизмаа монголд нэвтрүүлээд байна. Тус компани монголын засгийн газраас ХААн салбарт хэрэгжүүлж буй бодлогыг судалж үзсэний үндсэн дээр өөрийн бүтээгдэхүүнийг борлуулах төлөөлөгчийн газраа монгол нээлээ. Чэри компани нь дэлхийн 50 гаруй оронд газар тариалан, уул уурхай, суудлын хөнгөн тэргийн сүүлийн үеийм тоног төхөөрөмж, машин механизмыг борлуулдаг юм байна. Одоогоор монгол улсад газар хагалах, ур суулгах, бордох, тариа хураах зэрэг 9 тэрбум орчим төгрөгийн үнэтэи машинууд борлуулагдахад бэлэн байгаа юм. Эдгээр машин тус бүр нь 185 морины хүчин чадалтай, 2 жилийн баталгаатай, хэрвээ эвдэрсэн тохиолдолд тус компани бүтээгдэхүүнийхээ сэлбэгээр хангах талуудаараа зах зээлд дахь бусад компаниудаас давуу талтай юм байна.
Нийтэлсэн: Галаа

Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл шаардлагатай.  
Үзсэн: 3665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй