Шууд Chart

Улиастай чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал ихтэй байна

2017-04-26 14:32:14

Өнөөдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн салдаг уулзвараас цааш 500 метрт автозамд H.Country маркийн автобус T.Prius маркийн 2 автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 3 хүүхэд гэмтсэн зам тээврийн осолд алба хаагчид үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байна. Гарсан зам тээврийн ослын улмаас тус чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал нэмэгсэнийг алба хаагчид шуурхай ажиллан зохицуулж байгаа боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна.

Иймд иргэд дээрх чиглэлд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохоос гадна өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд сахилга соёлтой оролцохыг зөвлөж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.




Улиастай чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал ихтэй байна  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй