Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөө өглөө албан ёсоор мэдээлэл хийлээ. Тус хорооны бүрэлдэхүүнд есөн дүүргийн сонгуулийн хороо багтаж буй бөгөөд нийт 368 хэсгийн хороонд 2646 төрийн албан хаагч, дүүргийн мэдээллийн технологийн багт 43 ажилтан, хэсгийн хороодод 407 даамал гэсэн түр орон тооны бүтэцтэйгээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 841858 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд үүнээс 5148 нь өнөөдөр зөөврийн хайрцгаар санал өгөхөөр болсон байна.
Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд Нийслэлийн сонгуулийн хороонд намуудаас нийт 22 гомдол ирүүлснийг нийслэлийн Цагдаагийн газарт шалгуулж байгаа аж. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг хууль зөрчсөн гэх 18, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай холбоотой гурав, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой холбоотой нэг гомдол тус тус ирсэн байна.
Маргааш санал хураалт авахад нийслэлийн бүх хэсгийн хороо бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар гадаадын 34, олон улсын байгууллагын 400 орчим ажиглагч ажиллах ажээ. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирцийн талаарх мэдээллийн дөрвөн цаг тутамд танилцуулах юм байна. Мөн тус хорооноос бүх хэсгийн хороодод камер суулгасан талаар мэдээлсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хуульд хориглосон байгааг анхаарууллаа. Санал авах өдөр бүх нийтээр амрах бөгөөд автомашины дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй юм.
Нийслэлд 841858 сонгогч саналаа өгнө | ||
Үзсэн: 1387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.