![](/uploads/201311/news/thumb/7f2cf5eb378042957b85b0693d5cd377_x3.jpg)
“Монгол Улсын 2014 оны төсвийн зарлага, хөрөнгө болон өрийн удирдлага” сэдэвт хэлэлцүүлгийг нээлттэй нийгэм форумаас зохион байгуулаа. 2014 оны улсын төсвийн зарлагын талаар Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогтын мэдээлснээр манай улсын төсвийн зарлага 2006 оноос хойш эрчимтэй өсчээ.
Энэ жил л гэхэд төсвийн орлого 790 орчим тэрбум төгрөгөөр буурсан байхад урсгал зардал нэмэгдсээр л байжээ. Тухайлбал, төсвийн урсгал зардал 2006-2012 оны хооронд дээд хэмжээнд хүртэл 30-62 хувь хүртэл өсчээ.
Урсгал зардлыг 2006 оныхтой харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Зардлын 40 гаруй хувийг тэтгэвэр тэтгэмж, халамж, 31 хувь нь төрийн албан хаагчдын цалин нэмэх, 20 гаруй хувь нь инфляцийн өөрчлөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой юм.
2014 оны төсвийн тухай хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.