Шууд Chart

Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хэвээр байна

2017-04-28 10:16:38

Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 4 дүгээр сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд  дүн шинжилгээ хийж ажиллалаа. Энэ хугацаанд нийт 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээллийн агуулгын хувьд 26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй,  56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилж байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг харьцангуй олон ирүүлжээ.

Тухайлбал, Нийслэлийн 12 дугаар сургууль, 14 дүгээр сургууль, 52 дугаар сургууль, 6 дугаар сургууль, 71 дугаар сургууль, 56 дугаар цэцэрлэг, 80 дугаар цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч буй талаар ирүүлсэн бол Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны өрхийн эмнэлэгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй иржээ.

Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар болон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Гомдол, мэдээллийн тоо, дурдагдсан салбар, байгууллагаар


Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хэвээр байна  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй