БНХАУ-ын Статистикийн газрын дарга асан Ванг Баоан гэгч болон тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Сичон мужийн даргын орлогч Ли Чингюн нарыг хахууль авсан байж болзошгүй гэж үзэн, хэрэгт татсан талаар БНХАУ-ын Прокурорын газраас мэдээлсэн байна.
Ванг нь Сангийн дэд сайд бөгөөд Статистикийн газрын дарга, харин Ли нь Дэян хотын Коммунист намын дарга бөгөөд тэрээр Сичон мужийн орлогч даргаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон, тэднээс хахууль авсан хэрэгт татагджээ.
БНХАУ-ын удирдах түвшний хоёр төрийн алба хаагч авлигын хэрэгт холбогджээ | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.