Шууд Chart

Зарим хүнсийг өлөн дээрээ хэрэглэж болохгүй

2013-11-12 11:20:46

Та турахыг хүсч хоолоо сойж байгаа бол аль болох илчлэг багатай зүйл идэж байгаа нь гарцаагүй. Бага зэрэг өлөн байх нь эрүүл мэндийн хувьд болон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж үздэг ч ийм үед зарим хоол хүнс хоол болохоосоо хор болох нь их байдаг.

Улаан лооль
 
Жимсний цавуулаг, танин хvчил их агуулдаг болохоор ходоодны хvчилтэй химийн урвал vvсч уусдаггvй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу vvсгэх аюултай.
 
Хvйтэн ундаа
 
Өлнөөр янз бvрийн хvйтэн ундааг уувал ходоод гэдсэнд зангирал vvсгэж, алсдаа олон зvйлийн исгvvрийг тvргэтгэх урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин vvсгэнэ.
 
Боов боорцог
 
Онцын аюул байхгvй ч өглөө, өлөн элгэн дээр идэхэд тохиромжгvй хvнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хvнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээр идэж болохгvй.
 
Гадил
 
Энэ жимсэнд магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хvний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зvрхний судсанд саатал vvсгэн эрvvл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нvдний өвчин vvсгэх аюултай, мөн сахар нь хvчиллэг чанартай хvнс учир өлнөөр идвэл биеийн дотоодын хvчил шvлтийн тэнцвэр болон олон зvйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрvvл мэндэд ашиггvй юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Зарим хүнсийг өлөн дээрээ хэрэглэж болохгүй  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй