Шууд Chart

Монголын залуу уран бүтээлчдийн 5дахь үзэсгэлэн.

2013-06-25 15:58:56

Монгол Солонгосын уран бүтээлчид хамтран жил бүр шилдэг бүтээлээ шалгаруулах үзэсгэлэнг зохион байгуулдаг юм байна. Тус үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэл, МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны хамтран 5 дахь удаагаа нээгээд байна. Энэ удаагийн үзэсгэлэнд урчууд уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн 5-н төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд  гранпри, тэргүүн, тусгай байруудад 10н уран бүтээлч шалгарч Тэжон хотод 3 сарын солилцооны хөтөлбөрт хамрагдах эрх, мөнгөн шагналаар урамшуулагдах юм.  Монголын залуу уран бүтээлчдэд шинэлэг сэтгэлгээгээр өвөрмөц уран бүтээл хийх урам зоригийг хайрлаж, хоёр орны уран бүтээлчдийн туршлага солилцох, хамтран ажиллах таатай боломжуудыг олгодог энэ чухал арга хэмжээ энэ сарын 28-ныг дуустал МУЭийн үзэсгэлэнгийн танхимд болох юм байна.
Нийтэлсэн: Галаа

Монголын залуу уран бүтээлчдийн 5дахь үзэсгэлэн.  
Үзсэн: 2117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй