Шууд Chart

Хятадад шинэ нам байгуулагдав

2013-11-12 12:06:38

Хятадын Чунцин хотын Коммунист намын дарга асан Бо Си Лайн үзэл бодлыг баримтлагчид улс төрийн нам байгуулж, даргаар нь түүнийг томилжээ.

Уг намыг үндэслэгч нь их сургуулийн багш Ван Чжен юм. Тэрбээр Бо Си Лай нь нийгмийн ядуу давхаргыг арилгахад хүчин чармайлт гаргасан нь намыг үүсгэн байгуулахад түлхэц болсон гэжээ.

 Бо Си Лай 3.5 сая долларын авлига авч, улсын өмчийг шамшигдуулсан болон эхнэрийнхээ үйлдсэн хэргийг мөрдөн шалгахад саад болсон гэж буруутгагдаж, бүх насаараа хорих ял сонссон билээ. Хятадын улс төрийн ертөнцийн гялалзсан од байсан 64 настай Бо Си Лай улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж Ван үзэж байгаа юм.
Шинэ нам байгуулах энэхүү шийдвэр нь Хятадын эрх мэдэлтнүүдийн дургүйцлийг хүргэ
ж байгаа учир цагдаа нарын хяналтад байна.  Мөн энэ нам нь Хятадын үндсэн хуулийг мөрдөхөд уриалан дуудаж орлогын тэгш бус хувиарлалттай тэмцэх үйл ажиллагааг явуулах аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хятадад шинэ нам байгуулагдав  
Үзсэн: 2658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2013-11-25 10:51
Хятад улс хэт бужигнаж, задарч элдэв зүйл боловол монгол битгий хэл дэлхийд аюултай. Монгол улсын тусгаар тогтнолын нэг том баталгаа гэж үзэх хэрэгтэй Хятад байгаагүй бол монгол оросын ресбублик хязгаар одоогийн буриад шиг балраад сууж байх байсан, 91 онд орос цэрэг гарсан, 46 онд Шанхай ши зөвшөөрсөн бүгд тусгаар улс болохын үндэс болсон. Харин АРДЧИЛСАН БНХ улс боловол сайн л биз. Гэхдээ олон үндэсний тусдаа дусдаа субъекттай улс задрах магадлал өндөр. Ямар америк шиг хаа сайгүй холилдочихсан биш.
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2013-11-12 16:57
Одоо л хөдөлгөөнд орох нь дээ. Хурдан задараасай. Бужигнаасай. Хоорондоо алалцаасай.

Бидэнтэй нэгдээрэй