Шууд Chart

Польшийн кино өдөрлөг эхэллээ

2013-11-12 12:30:05

Манай улсад дөрөв дэх удаагаа зохиогдож буй Польшийн кино өдөрлөг СУИС-ийн Радио телевизийн сургууль дээр 11-14-ний өдрүүдэд болно.
Энэ үйл ажиллагаанд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, болон тус улсын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб зэрэг албаны төлөөлөгч оролцох юм.

Өдөрлөгийн хүрээнд 2011-2012 онд бүтээгдсэн Польш улсад төдийгүй Европын олон оронд шуугиан тарьсан түүхэн болон эмгэнэлт сэдэвтэй шилдэг зургаан бүтээлийг үзүүлэх юм. 
Үүнд “Түнэр харанхуйд”, “Тээрэм ба загалмай”, “Дуудлагын охид”, “Сарнай”, “Сохор номин”, “Зууны луйвар-80 саяын хэрэг” бүтээлүүд багтаж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Польшийн кино өдөрлөг эхэллээ  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй