![](/uploads/201311/news/thumb/340370520d59ac9182a0a7a353b3821d_x3.jpg)
МУИСОХ, Оюутны Конгресс, МУИС, ГХСС-ийн Түрэг судлалын тэнхимийн дэргэдэх нүүдэлчдийн утга соёлын “ТАВАН УХААН” клуб, МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхмийн дэргэдэх Монгол бичиг соёлын “ХОС УЯНГА” нэгдэл хамтран яруу найраг шимтэн сонирхогч нийт оюутнуудын дунд “УТГЫН ЧИНАДАД ХҮРЭХҮЙ” яруу найргийн наадмыг амжилттай зохиолоо.
Энэ наадамд их дээд сургуулиудын 40 гаруй оюутан оролцсон бөгөөд наадмын шүүгчээр утга зохиол шүүмжлэгч, судлаач Г.Батсуурь, яруу найрагч Г.Баяр, МЗЭ-ийн гишүүн, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан нар ажиллажээ.
Наадмын шилдгээр “Алиус” утга зохиолын нэгдлийн гишүүн, СУИС-ийн харьяа Радио Телевизийн Сургуулийн оюутан Ч.Ренчиндорж шалгарсан бол дэд байрт МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургуулийн оюутан М.Батбаяр, гутгаар байрт мөн ангийн оюутан Э.Хишигсүрэн нар шалгарав. Харин тусгай байрыг МУИС-МХСС-ийн утга зохиолын ангийн оюутан Б.Алтанхуяг, УЗНАДС-ийн оюутан Г.Хашбаатар нар эзэллээ. Мөн "Хос уянга" нэгдэл өөрийн нэгдлийн нэрэмжит шагналаар "Зохиомж" дээд сургуулийн оюутан Т.Болор-Эрдэнийг мялаалаа.
“Утгын чинадад хүрэхүй” яруу найргийн наадам боллоо | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.