Шууд Chart

Зэрлэг гахай ихээр агнах болжээ

2013-11-12 16:49:42

 “ЗИЛ-131” машины тэвшээр  дүүрэн  зэрлэг гахай агнаж ачсан этгээдүүдийг хилийн ажилтнууд аравдугаар сарын сүүлчээр илрүүлсэн. Тухайн үед БОНХЯ жилд зэрлэг гахай агнах зөвшөөрөл өгдөг гэх мэдээлэл гарсан. Харин албаны хүний мэдээлснээр

 бол 2013 онд Засгийн газар тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтдын жагсаалт батлахдаа гадаадын анчдаар 10 зэрлэг гахай агнуулахаар тогтоосон ч одоогоор нэг ч аж ахуйн нэгж энэ төрлийн зөвшөөрөл аваагүй аж. Харин дотооддоо зэрлэг гахай агнах зөвшөөрлийг тухайн аймгийн ИТХ олгодог. Ингэхийн тулд судалгаа хийж  агнуурын нөөцөө тогтоож төлөвлөгөөгөө БОНХЯ-нд танилцуулдаг юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Зэрлэг гахай ихээр агнах болжээ  
Үзсэн: 4940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй