* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Олон талтай өдөр. Буд гариг нь хамтатгахын ордтой нийлэх ба та зугаалж аялаж, төлөвлөгөө гаргаж, өөрийн хүссэнээрээ данс жагсаалт гарга. Зарим нэг зорилго тань хүрэх газартаа хүрэхгүй бол энэ нь хэзээ нэгэн цагт биелнэ. Гадаадын соёлыг судлан өөр орны философи, хэл соёлоос суралц. Зарим гадаад дотоодын аялал болон газар нь таны сонирхлыг татах болно. Хэрэв таны шинэ ажил анагаахын мэргэжил байвал түүнд аливаа хүчин зүйл хамаарна. Харин видео болон киноны ажлууд нь танд илүү найдвартай байна. Эсвэл та ямар ч мэдэхгүй зүйлрүүгээ орж хүчээ үзэж болно.
Хумхын орд (1/20-2/18): Идэвхтэй өдөр Өглөөний хэт их мэдээллээс болгоомжил. Таны толгойд олон төлөвлөгөө эргэлдэж байгаа учраас эдгээрийг ашиглан үр бүтээлтэй зүйл хийхийн тулд бичиж тэмдэглэж авбал дараа нь мартахаас сэргийлнэ. Cap таны орон гэрийн бэлгэдэгч охины орд руу хөдлөж эхэлсэн тул одоо орон байрандаа бага ч болов засвар хийх цаг нь болжээ.
Загасны орд (2/19-3/20): Эерэг өдөр. Олон хумхуудад хайр дурлалын хэрэг явдал нь баяр хөөр авчирна. Гэнэт найзуудтайгаа орой гадуур гарснаар өрсөлдөгчөөсөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй болж магад. Гэвч өөртөө үнэнч байж хайр дурлалынхаа талаар хэнд ч бүү бууж өг. Та эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Дараа нь бусдыг хайрлаж чадна. Хэрэв харах ёстой хүүхдүүд байвал тэднийг зугаацуул. Хэрэв тэд байгальд байх сонирхолтой бол цаг агаар энэ бүхний нэг хэсэг байх учраас тэднийг дулаан хувцаслаад салхинд гаргангаа түүхийн музейгээр аялахыг зөвлөж байна.
Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр сэтгэлээ хөдлөлөө хянаж, найз нөхөд, ойрын хамаатнуудынхаа зөвлөгөөг анхааралтай сонс. Үдшийг идэвхтэй амрах, зугаацаж цэнгэх, хүнтэй танилцахад зориулахад тохиромжтой. Өнөөдөр багаар ажиллахад их тохиромжтой өдөр бөгөөд зорилгодоо хүрч чадна. Өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч танд түүнийг өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг зориудаар бүрхэгдүүлэн орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга.
Үхрийн орд (4/20-5/20): Хүнд өдөр. Гэр бүлийн гишүүдийн харилцаанд зөрчилдөөн үүсэх хандлагатай байна. Гэхдээ эрхэс таныг өөрийн үзэл бодлоосоо ухралгүй бат зогсохыг зөвлөж байна. Учир нь нэгэнт алдсан байр суурийг эргүүлэн олж авахад тун хүндрэлтэй боломжгүй байх бололтой. Ажил хэргээ гүйцэтгэж биелүүлэхээр урд буй зам өөд алх. Эргэж ирсэн хайрт тань таны амьдралд будлиан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд. Урьдын зан аашаа гаргаж, хайрын харилцаандаа дахин адилхан үйлдэл хийхээсээ татгалз.
Ихрийн орд (5/21-6/21): Юм юм тэгш байна. Өнөөдөр анхдагч гариг эрхсийн хандлагаар та өөрийгөө илэрхийлэхдээ гайхамшигтай уян хатан байж харилцааг дээд зэргээр тогтооно. Мөн та маш олон уран сэтгэмжтэй санаануудыг төрүүлж гэр орныхоо нөхцөл байдлыг сайжруулна. Бусдын дэмжлэг түслалцааг авах нь нэр алдарт хүрэхэд туслана. Ихэнх ихрүүд эмх цэгц, зарчимч байдлаараа гялалзан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. Та урагш ахих ойрын төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй байгаа бол яаралтай хий.
Мэлхийн орд (6/22-7/22): Түрэмгийн өдөр. Хувирамтай уур амьсгал өнөөдөр зонхилох бөгөөд танд тэвчээргүй түргэн занг өгнө. Уурлаж уцаарлаж байдаг мэлхийнхэн энэ зангаа оргилон буцлахаас хязгаарлан хичээх хэрэгтэй. Үгүй бол ямар нэгэн гай авчирч мэдэх юм. Боломжтой осол гэмтлээс хамгаалахын тулд тайван байх хэрэгтэй. Гэр болон ажлын хэрэгт тань хөндлөнгөөс оролцох анхаарал сарниулах зүйл гарч ирэх байх. Тиймээс та удирдлагууд хамтран амьдрагчтайгаа зохицохын тулд уян хатан мэргэн ухаантай байх хэрэгтэй. Хэрэгтэй санхүүгийн зөвлөгөө эсвэл мэдээлэл үнэ цэнэтэй чиглүүлэлтийг танд өгнө.
Арслангийн орд (7/23-8/22): Сайн өдөр. Ирэх хэдэн өдрүүдэд өөрчлөлт хэрэгтэй байгаа зүйлс нэмэгдэх болно. Хэрвээ та аливаа даалгаврыг цагт нь дуусгаж чадах бат итгэлтэй байгаа бол таны энерги хүрэлцэхгүй байх магадлалтай. Нэг дор хэт олон ажлыг хийж амжуулахыг хичээх нь таныг ядаргаанд оруулна. Гэр орны асуудал одоогоор түр орхигдох бололтой. Хэрэв та томоохон хэмжээний засвар хийхээр төлөвлөсөн байгаа бол ажиллах цагийн хуваариа тодорхой гарга. Гэр оронтой холбоотой даатгалын маягтуудын хугацаа дуусаж байгаа учраас анхааралдаа авах хэрэгтэй. Ганц бие арслангууд магадгүй өөрийн хайж байгаа хайртайгаа энэ өдөр учрах болно.
Охины орд (8/23-9/22): Янз бүрийн ажил хэргийн шийдвэр гаргахад таатай өдөр. Өнөөдөр охины ордны эрчүүд хөдөлмөрийн талбарт шинэ хэтийн төлөв нээгдэх болно. Эмх журамгүй байдал нь тасалдах болно. Зохион байгуулалт арга хэмжээнд оролцох болон ам бүл нэмсэнтэй холбоотой таатай явдал тохиож болзошгүй. Охиныхон цаг үргэлж гэр бүлийн асуудлаа шийдвэрлэж байх ёстой. Найз нөхөдтэйгээ харьцаатай байхын тулд бүх боломжийг ашигла.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Сар арслангийн ордонд байрлахад мэдрэмж хүчтэй нэмэгдэх ба таны нарны найм дахь байрлал бол эд хөрөнгө. Таны амархаан шийдчих асуудалд хэн нэгэн нь хэт их санаа зовж, нөхцөл байдлыг эрхэндээ оруулахыг эсэргүүц. Гэр бүлийн гишүүд болон өрөөнийхэнтэйгээ муудалцах ба санхүү мөнгөний асуудлаа шийдэх шаардлагатай. Хөрөнгө оруулалтын ямарваа нэг ажлыг хойш тавих, санхүүгийн туслалцаа хүсэх, боломжийн байсан гурвалсан гэрээ гэнэт дэмий санагдана.
Хилэнцийн орд (10/23-11/21): Оддын зүгээс танд оюун санаагаа өөрчилж өөртөө хамгийн хэрэгтэй зүйлсийг цуглуулах болон шийдвэрээ таяглан хаяхад нөлөөлнө. Юу ч хэрэгтэй байсан хурдтай сэтгэх чадвараа алдаж болохгүй. Судалгаа хий, найз нөхөдтэйгөө ярилцаж илүү их мэдээлэл цуглуул. Мэдэхгүй зүйлээ сурахын тулд ойлголтоо батжуулж, шинэ санаа боловсруулах хэрэгтэй.
Нумын орд (11/22-12/21): Төвөгтэй өдөр. Нумынхан түргэн ууртай бөгөөд өнөөдөр нэрээ хөсөрдүүлэхгүй байхыг хичээнэ. Хамт ажиллагч юмуу үйлчлүүлэгчийг уурыг тань хүргэх боломжийг бүү олго. Бусдын санал бодол шүүмжлэлийг өөртөө тусган авдаг уу? Бусад хүмүүсийн ааш занд хэтэрхий мэдрэмтгий ханддаг уу? Зан чанарын онцлогуудыг хэдий сайн ойлгоно төдий чинээ тэдгээр хүмүүс таны хариу үйлдэлд бага анхаарна.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 13/ | ||
Үзсэн: 1598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.