Шууд Chart

Эцэг эхчүүд цэцэрлэгийн санд мөнгө хуримтлуулжээ

2013-11-13 09:19:51

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэг иж бүрэн камержуулалтын системийг цэцэрлэгтээ суурилууллаа.

Байнгын ажиллагаатай хяналтын камерийг суурилуулах ажлыг Дархан хотын “Мон прог” ХХК-ийн мэргэжилтнүүд арав гаруй хоногийн хугацаанд танхим тус бүрт хоёр камер суурилуулжээ.
 24 цагаар ажилладаг энэ сувиллын цэцэрлэгт хүүхэд нь явдаг эцэг эхчүүд цэцэрлэг хөгжүүлэх санд мөнгө хуримтлуулж  камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгө босгожээ.
 
225 хүүхэдтэй тус цэцэрлэгийн үндсэн долоон кабинет, үүд, хонгил зэрэг газруудад нийт 19 камер байршуулжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эцэг эхчүүд цэцэрлэгийн санд мөнгө хуримтлуулжээ  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй