«Евразия финанс» гэх Халимагийн тэргүүн асан Кирсан Илюмжиновын хөрөнгө оруулалтын сан Монголын орныг дамнасан бараг 2000 км-ийн төмөр зам тавих «Шинэ төмөр зам» (ШТЗ) төсөлд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа тухай мэдэгдлийг «Коммерсантъ» сонин 24-ний өдрийн дугаартаа нийтэлсэн байна.
Тус сонинд өгүүлснээр бол шинэ төмөр зам нь Монголын говьд орших Тавантолгойн нүүрсний ордыгэдийн асгийн гүүр болгон ашиглахад хэрэгтэй хэмээн тус сангийнхан үзэж байгаа аж. Төмөр зам нь уг ордыг Чойбалсан хот болон өмнөд хилийн Гашуун сухайтын хилийн боомттой холбох юм байна.
Одоогоор төслийн эхний хоёр ээлжийн зөвшөөрлийг Монголын төмөр зам (төсөлд зориулан байгуулагдсан)улсын компани авсан талаар мөн дурджээ.
Төслийн нийт өртөг нь 5,2 тэрбум ам.доллар. Замын эхний хэсгийг 2015 оноос ашиглаж, ачаа эргэлтийг жилдээ 30 сая тонн болгохоор төлөвлөж байгаа аж.
Төслийн нийт өртөг нь 5,2 тэрбум ам.доллар. Замын эхний хэсгийг 2015 оноос ашиглаж, ачаа эргэлтийг жилдээ 30 сая тонн болгохоор төлөвлөж байгаа аж.
Илюмжинов Монголын төмөр замд хөрөнгө оруулна | ||
Үзсэн: 1848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.