Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-11-13 09:39:40

09:00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсад Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан (PAGE) Ногоон Эдийн Засгийн төлөөх Түншлэлийн уулзалт болно. Холбогдох утас: 99130782

09:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын сангийн Сургалтын танхимд “Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалт, сэлбэн засалт” сургалт эхэлнэ.
 
11:00 цагт Хүнсний бүтээгдэхүүний хуванцар сав баглаа боодол болон тэдгээрийн түүхий эдийн хууль эрх зүйн зохицуулалт өнөөгийн байдал сэдвээр санал солилцох уулзалт БОНХЯ-ны Хаан танхимд  эхэлнэ. Холбогдох утас: 99894441
 
12:00 цагт МАН-ын дарга М.Энхболдын зүгээс санаачлан зохион байгуулж буй “Монголын улс төрийн намуудын дарга нарын нээлттэй уулзалт ярилцлага” Улаанбаатар зочид буудалд болно.
 
12:30 цагаас Цагдаагийн ар гэрийн холбоо төрийн бус байгууллагаас ”Цагдаагийн албаны тухай хууль” батлагдсантай холбоотойгоор ”Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт МҮХАҮТ, Хаан Банктай хамтран гадаад худалдаа эрхлэгч байгууллагуудад худалдааны санхүүжилтийн цогц мэдээллийг хүргэх, өртөг багатай боломжит арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах зөвлөмж өгөх зорилготой “Гадаад худалдааны санхүүжилтийн зөвлөгөөн” болно.
 
16:00 цагт ХААИС орчин үеийн жишигт нийцсэн спортын ил талбайтайн нээлт болно. Нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Холбогдох утас: 99062806
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй