Шууд Chart

Иргэдэд зөвлөгөө өгөх 7032-3-102 утас ажиллаж байна

2017-05-04 13:17:24

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллуулах” гэсэн заалтыг хэрэгжүүлж, хүчирхийллийн хохирогч болон иргэнд зөвлөгөө, мэдээллийг 7032-3-102 дугаарын утсаар өгч эхэллээ.

Энэхүү утас ажилласнаар “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийн талаар хаана, хэнд, хэзээ, хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа иргэдийг мэдээллээр хангаж, хүчирхийллийг даамжруулахгүй байх ач холбогдолтой юм.

Энэхүү утас ажиллаж эхэлснээр 8 иргэнд шаардлагатай тусламж, зөвлөгөө өгч нэг иргэнийг “Хамгаалах байр”-д хүргүүлэхээр аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбон, зуучлан ажиллаж байна.


Иргэдэд зөвлөгөө өгөх 7032-3-102 утас ажиллаж байна   
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй