Их Британийн өдөр тутмын "Daily mail" сонины анхны дугаар Лондон хотноо 1896 оны энэ өдөр хэвлэгдэн гарчээ. Энэ сонин бол тус улсын анхны өдөр тутмын сонин бөгөөд голлох нийтлэлүүд нь олон нийтийн боловсрол руу чиглэсэн өнгө аястай байжээ.
Мөн тэмцээн уралдааны талаарх мэдээлэл, шагнал урамшуулал болон зар сурталчилгаа ч мөн багтдаг байна. Үүнээс гадна 1944 онд алдарт "Daily mail" сонин далайн чинадад хүрсэн анхны хэвлэл болсон байна.
Түүнчлэн өдөрт сая, сая хувиар хэвлэгдэж, зах зээлд гардаг Их Британийн анхны өдөр тутмын сонин болжээ. Өдгөө "Daily mail" сонин нь "Sun" сэтгүүлийн дараа орох, Их Британийн хамгийн өндөр борлуулалттай өдөр тутмын хэвлэлд тооцогддог юм.
1896 онд "Daily mail" сонины анхны дугаар хэвлэгджээ | ||
Үзсэн: 2850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.