![](/uploads/201311/news/thumb/8b85aad34bb4d3277850b7ab95528a90_x3.jpg)
Египетийн нийслэл болон бусад олон хотод Мурсийн талынхан, түүнийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарснаас олон хүн амь үрэгдэж, байдал хурцадсантай холбоотойгоор наймдугаар сараас эхлэн Засгийн газраас орон даяар 90 хоногийн онц байдал зарласан. Тэгвэл Египетийн онцгой байдлыг албан ёсоор цуцаллаа гэж орон нутгийн хэвлэл мэдээллээ. Онцгой байдлыг цуцалсны дараа олон нийтийн жагсаал, цуглаан хийх эрх үүргийг тусгасан хуулийг батлах талаар яригдаж байгаа гэнэ.
Египетийн иргэдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд уг хуулийн төслийг 57 хувь нь дэмжсэн байна.
Египетийн онцгой байдлыг цуцалжээ | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.