Шууд Chart

Иргэд газраа чөлөөлж цэцэрлэг бариулна

2013-11-13 13:02:10

  Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу Сүхбаатардүүргийн 20 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд өрх бүрээс санал бєглєсєн хуудсыг автомашинаар уншуулах ажил дууссан билээ. Энэ ажлын дараагийн шат болох үлдсэн саналын хуудсыг хороо бvрээс хувь тэнцvvлж нэгтгэн хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмбэлэн энэ сарын 11-12-ны өдрүүдэд "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг энэ үеэр танилцуулж  нийслэлийн ирэх оны төсөвт оруулах бүтээн байгуулалтын ажилд Сүхбаатарчууд саналаа нэгтгэв.

 НИТХ-ын дарга Д.Баттулга, Засаг дарга Э.Бат-Үүл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан болон нийслэл, дүүргийн албан хаагчид 20 хороодын хэлэлцүүлэгт оролцож ажиллалаа.
 
"Иргэний оролцоотой төсөв-2014" саналын хэлэлцүүлгийн үер иргэд хороондоо нэн тэргүүнд цэцэрлэг барих шаардлагатай гэж иргэд үзлээ. Түүнчлэн санал авах хуудсаар саналаа өгсөн иргэдийн нэгтгэсэн дүнгээр хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, цэвэр усны шугамын шинэчлэл, хяналтын камертай болохыг дүүргийн иргэд хүсч байв.
Мөн гэр хорооллын иргэд газраа дахин төлөвлөлтөнд хамруулж, цаашлаад иргэд газраа чөлөөлж сургууль цэцэрлэг бариулахад бэлэн байгаагаа ч илэрхийллээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Иргэд газраа чөлөөлж цэцэрлэг бариулна   
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй