Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалт болж байна

2017-05-10 16:11:58

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын дэмжлэгтэй шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтныг чадавхжуулах нь” цуврал сургалт үргэлжилж байна.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсны үндсэн дээр “Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд бэлтгэгдсэн 25 сургагч-багш Дархан-Уул аймаг дахь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудад сургалт орж байна. Энэхүү сургалтад хамрагдсан алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх, хуулийн бусад байгууллагаас туршлага судлах, мэдлэг, ур чадвар олж авна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилготой сургалтын дараагийн ээлжинд Булган аймаг дахь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамрагдана.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалт болж байна  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.118.xxx] 2017-05-10 23:21
Урт богино хугацаар сэтгэл зүйч нар бэлдэх нь чухал яагаад гэвэл дарамтанд орсон болон хүнд хүмүүсийг сэтгэл зүйч л ойлгоно

Бидэнтэй нэгдээрэй