* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Тайван өдөр. Түлхүүр нүдний шил эсвэл гар утас зэрэг чухал зүйлээ хаа хамаагүй тавих нь уур цухалыг чинь хүргэх тул хувийн зүйлүүдээ эмх замбаараатай байлга. Хэрэв та үнэхээр матрын тэмдэгийнх бол бусдыг дайлах, сурах хүсэлтэй хүмүүстэй хоолны жороо хуваалцахдаа баяртай байх болно. Хүн болгон л ааш муутай байх шиг санагдаж болох учраас та аль болохоор хөгжилтэй байж нүүрэндээ инээмсэглэл тодруул. Өнөөдөр баяр баясгалантай байхын тулд эрэл хайгуул хийгээд байх хэрэг нэг их гарахгүй.
Хумхын орд (1/20-2/18): Тааламжтай өдөр. Энэ өдөр таныг тааламжтай романтик байлгахаа амлаж байна. Од эрхэсийн зүгээс төсөөлөн бодох чадвар, бүтээлч болон уран бүтээлийн бүхий л шинэ санааг дэмжинэ. Эргэн тойронд тань буй бүхий л сайхан зүйлс таны гоо сайхны мэдрэмжийг нэмэгдүүлж уран зураг болон rap урлалын сургалт дамжаанд суух сэдлийг төрүүлнэ.
Загасны орд (2/19-3/20): Бэрхшээлтэй өдөр. Хэтэрхий өндөр үүрэг хариуцлага танд сэтгэлийн дарамт болно. Цагийн ажлыг цагт нь хийж, цаашдын төлөвлөсөн чиг хандлага таныг хүн хэвээр тань үлдээх болно. Оролдлого гэдэг нь хэзээ ч оролдохгүй байснаас илүү дээр гэдгийг санах хэрэгтэй. Хоолны дэглэм амьдралын хэмнэлээ өөрчлөх нь зарим нэг эрүүл мэндийн асуудлууд эдгэрэхэд сайнаар нөлөөлнө. Тун удахгүй та маш олон өөрчлөлтүүдийг хийж эхлэх болно. Өөрт гарсан өөрчлөлтүүдийн талаар тэмдэглэл хөтлөөрэй. Одоо аз таны талд байна. Гэхдээ удахгүй эрсдэлийг давж та ялалт байгуулна. Дүгнэж цэгнэсэн хүмүүсээс аль болох хол бай. Танд тэдний шүүмжлэл огт хэрэггүй.
Хонины орд (3/21-4/19): Гэмтэж бэртэх аюултай өдөр. Та өнөөдөр хүмүүстэй шөргөөцөлдөж, бусдын анхаарлыг татаж, алхам бүрээ хянуулж, мөрдүүлэх бололтой. Бүхий л харилцаанд таагүй хандлагатай байна. Ганцаар гадуур гарах, аялах, гэрийн тэжээвэр амьтадтай тоглохоос зайлсхий. Өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлах, зөвхөн ойр дотны хүмүүстэйгээ харьцах нь өнөөдрийн сөрөг хандлагыг өөрчлөхөд тусална.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Хэдийгээр бүх зүйл танаас шалтгаалахгүй ч өнөөдөр туйлын анхаарал болгоомжтой байхыг од эрхэс танд зөвлөж байна. Эмэгтэй үхрийнхэн ээлжит шохоорхолдоо цэг тавихад сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Харин эрэгтэйчүүд хайртай хүндээ өгөөмөр энэрэнгүй сэтгэл гарга. Та өнөөдөр чадах чинээгээрээ хайртай хүнээ уучлахыг хичээгээрэй.
Ихрийн орд (5/21-6/21): Сонирхолтой өдөр. Өглөө эртийн чиг хандлага амар хялбар байх боловч өдөр болоход жижиг саад бэрхшээлүүд таны сэтгэлийг хямраана. Дийлэнх ихрүүдийн хувьд энэ өдөр дуугүй байх нь алт гэсэн үг байж болох юм. Хэрэв та ганцаараа ажиллаж болох хүнгүй газар олж чадах аз олдвол түүнийг барьж ав. Бусад ихрийнхэн нам тайван, гүн утгатай арга хэмжээгээр өөрийн бие махбодийн болон оюун ухааны зайг цэнэглэхийг илүүд үзэх болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Ярвигтай өдөр. Бусадтай харилцахад бага зэрэг хэцүү байна. Огторгуйн бөмбөрцгийн хүрээлэлд буй догшин дэлхийван болон буд гариг харилцаанд илүү анхаарч эрчимжүүлнэ. Хэтэрхий их хэлэлцээр нь таны сонирхлыг татна. Гэхдээ зарим хүмүүс үгийн хүчийг ашиглан мэх хэрэглэж байгааг та анзаарах хэрэгтэй. Зарим үед таны үйлдвэрлэлд таны ажиллаж буй компанид болон хүрээлэн буй орчинд гэнэт гарч ирж буй өөрчлөлтүүдийн улмаас цаашид юу хийх талаар бодоход төвөгтэй байх болно. Энэ нь тийм ч их асуудлыг үүсгэхгүй учир яг одоо та өөрийн чадварыг ашиглан ирээдүйгээ харж зөв шийдвэрийг гарга.
Арслангийн орд (7/23-8/22): Хүнд өдөр. Хэн нэгнийг удирдаж, эсвэл тэднийг дагах гэж оролдохын оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг яг юу хэлж байгааг мэдэр. Бие даасан байдал танд аливаа ажлыг санаа зовохгүйгээр дуусгах чадварыг өгөх болно. Хувийн харилцаандаа болгоомжтой хандаж, маргалдахаас сэргийл. Хэрэв ямар нэг таагүй үг хэлж хайртыгаа гомдоовол үүнийг хайртай хүн чинь хэзээ ч мартахгүй. Тиймээс ямар ч үед дуугүй байж, дунджийг баримтлахыг хичээ. Ямар нэг хууль эрх зүйн асуудалд холбогдох магадлалтай бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд хуульчтай уулзаж зөвлөгөө ав.
Охины орд (8/23-9/22): Тааламжгүй өдөр. Дайснуудын хүчтэй явуулгад өртөх өрсөлдөгчтэйгээ нүүр тулах мэхлэгдэх зэрэг асуудлуудтай тулгарна. Өглөөнөөс авахуулаад толгой өндийх завгүй ажиллана. Эд хөрөнгөндөө онцгой анхаарал залруулах ховор боломж гайхалтай тавь. Хулгай дээрэм гал түймэрт өртөж болзошгүй байна. Түүнчлэн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Ар гэрийн ажил таны хамаг хүч хөдөлмөр цаг завыг барах бололтой.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Тогтвортой өдөр. Түргэн сэтгэдэг буд гариг өнөөдрийг эрхшээлдээ байлгана. Буд гариг бумбын ордонд байрлахад таны нарны хоёрдахь зам нь мөнгө санхүү юм. Өнөөдөр шаардлагатай санхүүжилт орж ирэх, худалдаж авах, борлуулах, өөртөө зарцуулахыг онцолж байна. Зарим жинлүүрийнхэн өмнөхөөсөө илүү мөнгөнд санаа зовно. Өдөр тутмын зуршил, амьдралын хэв маягаа өөрчилж, одоогийн хэрэглээгээ багасга. Өнөө орой гэртээ ирэхэд тань гэнэтийн таатай явдал хүлээж байна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хоёрдмол өдөр. Хайртай хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ мэдрэх ба энэ сайхан харилцаагаа эрсдэлд оруулах хэрэггүй асуулт, дэмий үг яриа гаргахаас болгоомжил. Зардлаа тооцож үзэх хэрэгтэй, учир нь өмнө чинь материаллаг зарлага гарах нь. Наана нь бэлэн бай. Уулзахыг хүсэж байгаагүй хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ харьцахаас зайлсхийгээрэй.
Нумын орд (11/22-12/21): Урам зориг. Сансар огторгуйн сорилт амаргүй байх ч ганц бие эрчүүдийн сэтгэл уужран тайтгарал ирнэ. Бүтээн байгуулалт урьдынхаас өндөрт байж хэлэлцээр лавлагаа худалдах болон зарахад оролцох сонирхолтой байна. Нумынхан нэр төр хөөцөлдөх ба юмс зөв голдирлоор явагдана. Ажлын хэнээтэй ажилдаа шаргуу ажилладаг та нарт их хэмжээний цалин хөлс ажилд дэвших санал ирнэ.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 14/ | ||
Үзсэн: 2550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.