ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова НҮБ-ын соёлын тус агентлагийн тэргүүнээр дахин дөрвөн жил ажиллахаар боллоо. Тэрээр төсөв танасантай уялдуулан ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг цомхотгон, оновчтой зохион байгуулан ажиллахаа амласан байна. Тодруулбал, ЮНЕСКО-гийн төсвийн дөрөвний нэг хувийг гаргадаг байсан АНУ 2011 онд Палестиныг ЮНЕСКО өөрийн гишүүнээр хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хандиваа зогсоосон билээ. Үүний учир санал өгөх эрхээ алдсан АНУ ЮНЕСКО-гийн тэргүүний сонгуульд оролцоогүй юм.
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал улиран сонгогдлоо | ||
Үзсэн: 1647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.