Шууд Chart

Тимошенко торны цаана үлдэх үү?

2013-11-14 10:10:57

Украйны Парламент шоронд хоригдож байгаа Юлия Тимошенкогийн талаар санал хураалт явуулахаар товлоод байсан ч уг санал хураалтыг цуцалсан байна. Тимошенког гадны улс уу явуулж эмчилгээ хийхийг зөвшөөрсөн заалт бүхий хуулийн төсөл дээр тохиролцоонд хүрэх оролдлогууд ч гацаанд оржээ.

Тодруулбал Лхагва гарагт парламентын гишүүдийн хэлснээр ял авсан иргэдэд гадны улсад эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг эцэслэн боловсруулах засгийн газар болон сөрөг хүчний оролдлого үр дүнд хүрээгүй юм байна. Уг нь энэ хууль батлагдвал ерөнхий сайд асан Тимошенкод Герман руу явж эмчилгээ хийлгэхийг зөвшөөрөх байжээ. Ерөнхийлөгч Януковичийн эртний хүчтэй өрсөлдөгч тэрээр ОХУ-тай байгалийн хийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр 2011 онд буруутгагдаж, 7 жилийн ял эдэлж байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Тимошенко торны цаана үлдэх үү?  
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй