Шууд Chart

“Монгол бичгийн өдөр” Баянхонгор аймагт болно

2013-11-14 11:09:11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Тулгар төрийн 2222 жил, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ойг тэмдэглэх “Монгол бичгийн өдөр”-ийн арга хэмжээг Баянхонгор аймагт энэ сарын 14-15-ны өдөр зохион байгуулагдах юм.         

 “Монгол бичгийн өдөр”-ийн хүрээнд Баянхонгор аймгийн сум, багийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч болон ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, сурагчдын дунд монгол бичгийн лекц, сургалт, семинар, хэлэлцүүлэг явуулах аж.
 
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбаатар болон урлаг, соёлын салбарын хүмүүс оролцох юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Монгол бичгийн өдөр” Баянхонгор аймагт болно  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй