Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас гаргасан амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн шийдвэрийн дагуу өнөөдөр буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Мөн нийслэлийн Засаг даргын тамгын газраас сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар холбогдох албаныханд үүрэг болгон ажиллаж байна.
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй | ||
Үзсэн: 1664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.