Германы "Фарадай Мөүшн" компани ухаалаг гар утсаараа удирдаж залах боломжтой, шинэ төрлийн скэйтборд зохион бүтээжээ. "Спин" нэртэй энэхүү цахилгаан скэйтборд нь их хотын хөл хөдөлгөөнтэй амьдралын бас нэгэн гайхалтай бүтээл болсоныг онцолж байна. Хүчин чадлын хувьд, 30 хүртэлх км-ын цагийн хурдтайгаар, 10 км хүртэл явах боломжтой, "bluetooth" болон "wireless" технологийг аль аль нь дэмжинэ.
Энэхүү цахилгаан скэйтборд нь нэг төрлийн тээврийн жижигрүүлсэн хэлбэр гэж хэлж болно. Компани спинээс өмнө хайперборд бүтээгдэхүүнээ мөн олон нийтэд танилцуулж байсан хувилбарын томруулсан хэлбэр нь "Спин" юм. Гэхдээ хүчин чадлын хувьд, спинээс илүү. "Спин" цахилгаан скейтборд ирэх зургаадугаар сараас европын орнуудаар худалдаанд гарах бөгөөд 499 еврогийн үнэтэй худалдаанд гарна.
Харин хайперборд нь 800 орчим еврогоор худалдаалагдах юм байна. Уг цахилгаан скейтбордыг зохион бүтээх болсон гол шалтгаан бол, тухайн хэрэглэгч яаралтай ажилдаа үедээ хэрэглэх, автобус, метроноос хоцрох гэж байгаа тохиолдолд маш түргэн хугацаанд хүрэх боломжтой гэдэг шалтгаанаар бүтээжээ. Харамсалтай нь, тус компанийн эх орон болох Германы хуулинд зааснаар, цахилгаан скейтбордыг автомашины зам дээр унахыг хориглодог. Харин цэнгэлдэх хүрээлэн зэрэг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой газруудад хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна.
| Гар утсаар удирдах боломжтой "Skateboard" зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.