Шууд Chart

ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026-04-29 15:18:46

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд болов. 

Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. 

Засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны гуравдугаар улиралд багтаан дуусгахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол 2026 оны 04 дүгээр сарын  28-ны өдрийн байдлаар 69 зуухнаас ажилд 39, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 10 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 34, бэлтгэлд 8 байгаа бөгөөд долоон турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн байна. 


ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй