Шууд Chart

Долоо хоногийн дотор бусдад хорлогдсон гурван эмэгтэйн цогцос олджээ

2013-09-06 15:42:30

Нөхөр нь эхнэрээ хөнөөж, цогцсыг нь булж нуун дарагдуулсан хэрэг энэ сард цагдаагийн байгууллагад хоёр ч бүртгэгдлээ. Одоогоор энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа бөгөөд хэрэг хэзээ гарсан, цогцос хэр удсан, хэд орчим насны хүн байсныг тодруулахаар шинжээч томилогдон ажиллаж байгаа.

Энэ хэрэгт сэжигтнээр нэг этгээдийг цагдан хорьж, 2, 3 хүнийг эрэн сурвалжилж, хайх ажиллагааг явуулж байгаа аж. Мөн Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сумын цагдаагийн хэлтэст энэ сарын 02-нд засварын газраас эмэгтэй хүний цогцос олдсон байна.
Энэ хэрэгт нөхөр нь болох Г-г цагдан хорьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн саяхан траншейнээс 50 орчим насны эмэгтэйн цогцос олдсон байна. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгааг хууль хяналтынхан мэдээлж байна. Ийнхүү өнгөрсөн долоон хоногт бусдад хорлогдож нас барсан байж болзошгүй гэсэн эмэгтэй хүний гурван цогцос олджээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Долоо хоногийн дотор бусдад хорлогдсон гурван эмэгтэйн цогцос олджээ  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй