Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны зургаадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлахаар тогтов.
Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж байна. Гадаад орчны тодорхой бус байдал нь импортын өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөх замаар Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд болон шууд бус сөрөг нөлөөллийг үзүүлэх эрсдэлтэй байна.
Иймд төсвийн бодлогыг оновчтой болгож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц бүрдүүлэх нь төрийн байгууллагуудын нэн тэргүүний зорилт болоод байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төсвийн үр ашиггүй зардлыг танаж, нөөцийг стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд төвлөрүүлэх замаар эдийн засгийн дархлааг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.
| ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.