Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний "Цагдаа-таны төлөө" сургалт, зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ.
Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, ажлын идэвх санаачилгыг өрнүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх зорилготой энэхүү сургалт зөвлөгөөнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 1000 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцож байна.
Тэдний 105 нь 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн шилдэг алба хаагчид юм. Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын 60 гаруй хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг.
Сургалт, зөвлөгөөнд оролцогчдод “Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал”, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, харилцааны соёл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын цаашдын бодлого, чиг хандлага, олон нийтийн оролцоо” зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
"Цагдаа-таны төлөө" сургалт, зөвлөгөөн маргааш мөн Соёлын төв өргөөнд үргэлжилнэ.
Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн болж байна | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.