“Цонхон дээр суусан ялаа” хэмээх нэгэн өвөрмөц нэртэй концепт төсөл хэрэгжиж эхэллээ. Тэрээр уг төслийг санаачлагч зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх “А Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, залуу хөгжимчид, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нартай хамтран ажиллах болсноо дуулгасан юм.
Өвөрмөц нэрээрээ олны сонирхолыг татаж амжсан төслийн гол утга санаа нь ямар нэгэн утга санаан дээр төвлөрч, түүнийгээ олон талаас илэрхийлэхийг хэлэх бөгөөд тэд “Цонхон дээр суусан ялааг цохиод алж болно. Цохлоод ирсэн үйлийн үрийг цохиод буцааж чадна гэж үү” гэсэн санааг уран зураг, дуу хөгжим, жүжиг, концерт, уран сайхны киногоор дамжуулан хүмүүст хүргэхээр зорьж буй юм байна. Төслийн эхний үе шатын гол ажил болох “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн залуу хөгжимчидтэй хамтран “Цонхон дээр суусан ялаа” цомгоо ирэх наймдугаар сард гаргахаар зэхэж байгаа бөгөөд цомгийн дууны шүлгийг Д.Төрмөнх, аяыг Ц.Тэмүүлэн нар зохиожээ.Энэ хүрээнд дуучид болон хөгжимчид дээрх утга санааг илтгэсэн цомог бүтээж, балетчид тоглолтод нь оролцох бол зураач мөнхүү үзлийг илэрхийлсэн үзэсгэлэн дэлгэх аж. Дээрх ажлууд үзэгчидэд хүрсний дараа зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх “Карма” буюу үйлийн үрийн тухай жүжиг бичиж, найруулагч Д.Сэнгэдорж уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгосноор уг төсөл хаалтаа хийх юм байна.
Цонхон дээр суусан ялаа | ||
Үзсэн: 3044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.