Шууд Chart

Тунис улсад Өршөөлийн хуулийн эсрэг жагсаал болж байна

2017-05-18 10:27:40

Авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдийг хариуцлагаас чөлөөлөх тухай хуулийн эсрэг жагсаал Тунис улсын Тунис хотод болж байна. Уг хуулиар бизнес эрхлэгчид хууль бусаар олсон хөрөнгөө эдийн засагт эргэлдүүлэх боломжийг нь олгох юм байна. Мөн урьдчилан тооцоолж байгаагаар уг хууль батлагдсанаар 3 тэрбум орчим ам.доллар ил болох ажээ.

Тунис хотын төвөөр “Өршөөл бүү үзүүл”, “Авлига хэрэггүй” гэх мэт үгтэй уриа лоозун барьсан 5000 иргэн жагсаал хийжээ. Зарим шүүмжлэгчид уг хуулиар тус улсын удирдагч асан Бэн Али болон түүний холбоотон нарт өршөөл үзүүлэх зорилготой бөгөөд ерөнхийлөгч Бэджи Каид хоёр жилийн туршид түүнийг батлуулахаар зүтгэж байна гэж хэлсэн байна.


Тунис улсад Өршөөлийн хуулийн эсрэг жагсаал болж байна  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй