Шууд Chart

"Цагдаа-таны төлөө" сургалт, зөвлөгөөн үргэлжилнэ

2017-05-18 11:24:25

Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний "Цагдаа-таны төлөө" сургалт, зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд үргэлжилнэ. Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, ажлын идэвх санаачилгыг өрнүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх зорилготой энэхүү сургалт зөвлөгөөнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 1000 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцож байна. Тэдний 105 нь 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн шилдэг алба хаагчид юм.


"Цагдаа-таны төлөө" сургалт, зөвлөгөөн үргэлжилнэ  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй