Шууд Chart

Нээлтэд зориулж нөхөрсөг тоглолт хийлээ

2013-11-14 14:11:41

БШУ-ны сайдын санаачилгаар 2013 -2014 оны хичээлийн жилд ХААИС өөрийн эзэмшлийн талбайд 1800 метр квадрат орчин үеийн шаардлагад нийцсэн спортын ил талбайтай болжээ. 

Тус талбайд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, гандболл, хөнгөн атлетик зэрэг спортын олон төрлөөр хичээллэж, сургалт хүмүүжлийн ажил явуулах боломжтой юм.
 
Нээлтийн ажиллагаанд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МОХ -ны ерөнхийлөгч Х. Батсайхан болон ХААИС-ийн удирдлагууд оролцож “ХААИС-Зочин баг” хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийлээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нээлтэд зориулж нөхөрсөг тоглолт хийлээ  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй