Шууд Chart

Эдийн засгийн тойм мэдээ

2013-11-14 14:27:16

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр ДНБ (үйлдвэрлэлийн аргаар) 2013 оны эхний 9 сард оны үнээр, өмнөх оны мөн үеийнхээс 22.1 хувиар өсч, 12266.4 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ, 2005 оны зэрэгцүүлэх үнээр өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар өсч, 4369.7 тэрбум төгрөгт хүрчээ.

Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2013 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 1.4 хувь, оны эхнээс 9.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсчээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 10 дугаар сарын эцэст 8717.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 235.7 тэрбум төг буюу 2.8 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 1585.1 тэрбум төг буюу 22.2 хувиар өсчээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 10 дугаар сарын эцэст 824.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 50.2 тэрбум төг буюу 5.7 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 107.2 тэрбум төг буюу 14.9 хувиар өсчээ

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 10 дугаар сарын эцэст 10488.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 335.3 тэрбум төг буюу 3.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3633.4 тэрбум төг буюу 53.0 хувиар өссөн дүнтэй байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 10 дугаар сарын эцэст 169.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 16.0 тэрбум төг буюу 10.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 36.9 тэрбум төг буюу 27.8 хувиар өсчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 10 дугаар сарын эцэст 560.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 23.3 тэрбум төг буюу 4.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 254.3 тэрбум төг буюу 83.1 хувиар өссөн байна

Үнэт цаасны арилжаагаар 2013 оны эхний 10 сард 68.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 59.4 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс үнэт цаасны гүйлгээ 74.8 тэрбум төг буюу 52.1 хувь, арилжигдсан үнэт цаасны тоо 72.2 сая ш буюу 54.9 хувиар буурчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний 10 сард 4458.8 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4641.8 тэрбум төг болж улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн тэнцэл 183 тэр.төг-н алдагдалтай гарчээ

Нэгдсэн төсвийн урсгал орлого 2013 оны эхний 10 сард 4458.0 тэрбум төг, урсгал зардал 3539.0 тэрбум төг болж тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 919.0 тэрбум төгрөгийн ашигтай гарав

Монгол Улс 2013 оны эхний 10 сард дэлхийн 130 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8821.2 сая ам.долл, үүнээс экспорт 3480.2 сая ам.долл, импорт 5341.0 сая ам.доллар байна.

Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 10 сард 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 213.8 сая ам.долл буюу 10.3 хувиар буурчээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эдийн засгийн тойм мэдээ   
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй