![](/uploads/201311/news/thumb/8b645845fd40103ef5c680a385faec04_x3.jpg)
Жил бүрийн 11-р сарын эхээр болдог Шведийн яруу найргийн баяр уламжлал ёсоор Стокхольм хотноо боллоо.
Баярт 100 гаруй яруу найрагч оролцож 2013 оны шилдэг шүлгүүдээ уншиж Стокхольмын тэнгэрээс өдөржин яруу найргийн хур асгарав.
Энэ баярын онцлог нь шүлгийг шүлэгтэй, яруу найрагчийг яруу найрагчтай уралдуулдаггүй аж. Яруу найрагчдаас тухайн оны шилдэг шүлгийг үдээс өмнө авч орой нь ном болгож баярын цэнгүүн дээр гардуулдаг гэнэ.
Шведэд амьдран суугч, яруу найрагч Банзрагчийн Энхтуяа 2013 оны Шведийн яруу найргийн номонд (Poesi på en dag 13) Дан.Нямаагийн "Stockholm-ын үдэш"( Stockholms kväll )Амьдралаа би чамд хайртай( livet, Jag älskar dig) мөн өөрийнхөө "Зөвхөн энэ үдэш" ( Bara i kväll ) зэрэг шүлгүүдийг Шведийн нэрт яруу найрагчтай хамтран орчуулж нийтлүүлжээ. Тэрбээр 2007 оноос эхлэн энэхүү шилдэг шүлгийн номд монгол яруу найрагчдынхаа шүлгээс орчуулан хэвлүүлж байгаа юм.
Мөн энэ үеэр яруу найрагчид өөрсдийн нэрийг бичсэн сугалаанд оролцож, аз нь шовойсон хэн нэг нь Шведийн Зохиолчдын Холбооноос ном хэвлүүлэх эрх авдаг байна. Энэ жилийн найргийн баярын сугалаанд Англи яруу найрагч Susan Cohen-ны нэр сонгогджээ.
Шведийн яруу найргийн баяр боллоо | ||
Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.