Шууд Chart

Оросын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдэнэ

2013-06-26 14:35:15


 

Энэ долдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 9,8 ам.доллараар нэмэгдэх талаар мэдээлэл цухалзах болсон. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд дэлхийн зах зээл дэх  Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 201,64 ам.доллар байжээ. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын журмын дагуу энэ сард экспортын татвар 369,2 ам.доллар болон нэмэгдэх юм. Тэгэхээр монгол улсын импортын гол бүтээгдэхүүн болох  бензиний экспортын татвар тонн тутамд одоогийн 323,4 ам.доллараас нэмэгдэн 332,2 ам.доллар болох ажээ.

2013 оны ОХУ-ын газрын тосны экспортын татвар


1 дүгээр сар            -  0, 9 ам.доллар        395,6 ам.доллар
2 дугаар сар            + 7,7 ам.доллар         403,3 ам.доллар
3 дугаар сар            + 17,3 ам.доллар       420,6 ам.доллар
4 дүгээр сар            - 19,1 ам.доллар        401,5 ам.доллар
5 дугаар сар            - 23,1 ам.доллар        378,4 ам.доллар
6 дугаар сар            - 19 ам.доллар           359,4 ам.доллар
7 дугаар сар            + 9,8 ам.доллар         369,2 ам.доллар
 
 
Нийтэлсэн: Мөнхөө

Оросын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдэнэ  
Үзсэн: 2036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй