Шууд Chart

Хурдан удмын морь хулгайд алдагдсан хэргийг шуурхай илрүүлжээ

2017-05-25 10:27:08

2017 оны эхний хагас жилийн байдлаар ЦЕГ-ын албаны нохойг мөрдлөгө, сонгон ололт, самнан нэгжилт хэлбэрээр ашиглан 85 гэмт хэргийг шуурхай илрүүлээд байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 41 тоотод оршин суух иргэн Э-ээс ирүүлсэн “Хурдан удмын морио хулгайд алдлаа” гэх дуудлагын дагуу Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Чингэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж, албаны УОКС дуудлагатай нохойг мөрдлөгө хэлбэрээр ашиглан, тухайн гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, гэмт этгээдийг баривчилжээ.

Баянзүрх дүүрэгт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч нь бусадтай бүлэглэн тус хурдан удмын морийг хулгайлан махалж байгаад баригдсан гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.


Хурдан удмын морь хулгайд алдагдсан хэргийг шуурхай илрүүлжээ  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй