* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Хүндхэн өдөр. Энэ эдөр эхэлсэн бүхэн бүтэлгүйтэх магадлал өндөр тул та итгэл найдвараа ч алдаж мэдэхээр байна. Үүнтэй холбоотойгоор уурлаж бухимдах бололтой. Ямар ч ажил танаас ихээхэн хүчин чармайлт шаардах боловч олигтой үр дүн гарахгүй. Магадгүй таагүй мэдээ сонссоноор сэтгэл санаа тавгүйтэж, улмаар гэр бүлийн тайван амгалан байдлыг эвдэж мэдэх юм. Чиний мэдрэмтгий байдал үр дүнгээ өгөхгүй. Мөн хэт илэн далангүй байх нь таны тухай бодох бусдын сэтгэлийг улам бүр тодорхойлно.
Хумхын орд (1/20-2/18): Үр өгөөжтэй өдөр. Өөрт байгаа зүйлсээ арчилж, хамгаалах нь удаан эдлэхийн гол нууц юм. Эвдэрсэн зүйлсээ засан, бохирдсон зүйлээ цэвэрлэж угаан, өөрт хэрэггүй болсон зүйлсээсзэ салах нь бүтээмжийг тань дээшлүүлж, танд сэтгэл ханамжийг авчирна.
Загасны орд (2/19-3/20): Таатай өдөр. Олон жил уулзаагүй хэн нэгэнтэй таарч хайж байсан холбоотой хүмүүс болохыг олж мэдээд битгий гайхаарай. Ийм санаанд оромгүй зүйл тохиолдоход хувь заяа болон дур зоргын хоорондох философийн зөрчил нь биднийг гайхуулдаг. Хамт ажиллагсдын дундах өрсөлдөөн өнөөдөр идэвхтэй байж та чадах хирээрээ зүтгэхээс аргагүй болно. Гэхдээ загасны ордныхон өрсөлдөх чанараа гээж болохгүй. Яагаад гэвэл ялагдах боломж байгаа. Та ялж магадгүй бөгөөд оролдож үзэхгүй бол үүнийг хэзээ ч мэдэхгүй.
Хонины орд (3/21-4/19): Харилцаа холбоо, шинэ хүнтэй танилцах, хуучин харилцаагаа сэргээхэд тааламжтай. Аялалд гарах эсвэл зочид хүлээн авахад тохиромжтой. Бусадтай сэтгэл зүрхнээсээ харилцах, сэтгэл татах, болж буй үйл явдалд өөрөөр хандах зэрэг нь хувийн амьдралд тань хожим таатай үндэс суурийг бүрдүүлэх болно. Өмнө нь зүүдэлж байсан зүүд давтагдах юм бол биелэх магадлалтай. Зодоон, хэрүүл зүүдэлбэл сайны зөн.
Үхрийн орд (4/20-5/20): Таатай өдөр. Ямарч зүйлийг эхлэхэд сайн байна. Шинэ үйл хэрэг шинэчлэл зэрэгт амжилттай байхыг од эрхэс зааж байна хүсвэл та засвар эсвэл залхмаар холбоогоо дуусгавар болгож чадна. Та өөрийн амьдралыг сайн тал руу нь ухамсартайгаар өөрчилж чадна. Жишээ нь тамхинаас гарах спортоор хичээллэх, ажилдаа хандах хандлага гэх мэт. Зарим үхрүүд хүүхдүүдээс болсон зөрчилөөс гарах аргаа олж ядан байхад ихэнх нь толгой амар тайван байх нь.
Ихрийн орд (5/21-6/21): Урам зоригтой өдөр. Өнөөдөр тоо томшгүй олон үүрэг мөн хариуцлагууд чиний өмнө байна. Хийж эхлэхээсээ өмнө төлөвлөгөө гарга. Тэгвэл чи өөрийн бүх үүргүүдийг давах болно. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Таны урам зоригийг сэргээж чадах захиа юм уу дуудлага ирнэ. Чиний туршлага мэдлэг чадвар дээр тулгуурлана. Үүний ачаар компанийнхаа удирдлагуудаас магтаал сонсоно. Чиний ойр дотно байгаа эргэн тойрныхоо хүмүүсээс хамгийн итгэлтэйг нь ялгаж салга. Аль зүйлүүд нь хүч чадлыг өгч чадах вэ гэдгийг харуулна.
Мэлхийн орд (6/22-7/22): Энэ өдөр од эрхэс танд сэтгэл санааны тогтвортой байдал эрүүл чийрэг, эрч хүчтэй бие бялдрыг амлаж байна. Түншүүдийн харилцаа таатай байж хамтдаа амжилт өөд тэмүүлэх хэдий ч гэнэтийн санал зөрөлдөөн асуудлыг өөр тийш нь эргүүлэх юм уу эсвэл танд ашиггүйгээр шийдэгдэж болзошгүй. Өнөөдөр бол хүсэл бүхнээ цаасан дээр бичснэээр дэлхий ертөнц таны бодит байдлаас үндэслэсэн хүслийг тань биелүүлж өгөх маш сайхан боломж байгаа. Өөдрөг өөртөө итгэлтэй байдал тань эрч хүчийг цуглуулах болно.
Арслангийн орд (7/23-8/22): Аз жаргалтай өдөр. Арслангуудыг тааламжтай гэнэтийн зүйлс хүлээж байна. Та болон таны гэр бүлийнхнийг тойрсон сайхан мэдээнүүд нь ямар нэгэн тэмдэглэлт баяр тэмдэглэх шалтаг болно. Боломжийн үнэтэй аяллын санал ирнэ. Хэдийгээр та явах, ирэх цагаа өөрийн хүслээр зохицуулж болохгүй ч явах эсэх нь таны л шийдвэр. Та урьд өмнө нь үзэж байгаагүй тийм сайхан газрыг үзэх боломжтой. Ганц бие арслангууд өөрийн төсөөлөлдөө байгаа адал явдлыг бүтээж болно. Гол нь та өөрийн хүрээнээсээ гарч өөр зүйлийг эрж хайсан нь дээр.
Охины орд (8/23-9/22): Азтай өдөр. Хэтэрхий их мөнгө үрэх гэсэн хүслийг тань тооцохгүйгээр энэ өдөр ерөнхийдөө санхүүгийн хувьд ашигтай өдөр байх болно. Энгийн ажлуудаа бусдад даатгаад хүмүүсийг өөртөө итгүүлэх ятгах тал дээрээ өөрөө тулж ажилла. Таны ятгах хүн амар тайван тухтай нөхцөлд байх ёстой. Үд дунд болоход стресс дарамт ихсэхэд бэлтгэлтэй байгаарай ингэвэл та боломжийг алдахгүй. Энэ өдөр таны өнгөрсөн дурсамжийг сэргээж магадгүй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст бүх зүйл сайхан бүтэх хэдий ч өдрийн сүүлийн хагаст шинэ залуу ажилчид сүрдмээр, зарим нэг нь танд хамтран ажиллахад бага зэрэг тухгүй, эргэлзээтэй санагдах ч шинэ ажлынхаа үйл явц, нөхцөлд тохируулан ажилла. Сорилт, өөрчлөлтүүдтэй өөрийнхөө чадлаараа нүүр тул. Эцсийн эцэст эрх чөлөө, оюун санааны амар амгалан байдал эргэн ирнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тааварлашгүй өдөр. Бүхэл өдрийн турш хилэнцийнхэн хувийн амьдралдаа шийдэмгий үйл алхам хийх болно. Үнэндээ зөрчилдөөн гаргаж болохуйц эл алхмыг ойр дотныхон сайшаахгүй. Өдрийн дундаас буулт хийхийг хичээ. Хэрүүл маргаанаас холдохыг хичээ. .
Нумын орд (11/22-12/21): Түгшсэн өдөр. Хэрвээ шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол сайтар уншиж өөртөө шаардлага тавь. Сүүлийн мөчид толгойгоо гашилтал сууж бэлдэх нь тус болохгүй. Харин үүнийхээ оронд жижиг цаасан дээр бичиж тэмдэглээд хармаандаа үргэлж авч явсанаар завтай үедээ харж чухал үедээ санаж байх болно. Хамтрагч эсвэл дотны найз тань аяллаас буцан ирж байгаа тул сэтгэл хөдлөлөө дарахад хэцүү байна.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 15/ | ||
Үзсэн: 1693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.