Шууд Chart

Халаасны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ

2017-05-25 17:26:43

Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, урлаг соёл, олон нийтийг хамарсан баяр, ёслолын арга хэмжээний үед иргэдийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн байгууллагын үйлчилгээг ойртуулах зорилгоор “Дугуйт эргүүл” ажиллаж эхлээд байна.

Өнгөрсөн амралтын өдөр “Дугуйт эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид “МУБИС-ийн автобусны буудал орчмоос гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, сэжигтэй этгээдийг илрүүлэн, иргэний хохирлыг барагдуулжээ.


Халаасны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй