![](/uploads/201311/news/thumb/18510fc02fa1b8aa7efa693771863575_x3.jpg)
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанаар нийслэлийн төсөвтэй холбогдох зарим асуудалд тодотгол хийх шийдвэрт хүрсэн байна. Тодруулбал, нийслэлийн төсвийн орлого 440,5 тэрбум төгрөг байсан бол 446,7 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 41,5 тэрбум төгрөг байсан бол 35,0 тэрбум төгрөг, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 233,1 тэрбум төгрөг байсан бол 222,6 тэрбум төгрөг болгосон байна.
Мөн урсгал зардлын хэмжээ 257,1 тэрбум байсан бол 261,9 тэрбум төгрөг, Улсын тусгай шилжүүлгийн хэмжээ 223,7 тэрбум байсан бол 223,4 тэрбум төгрөг, Улсад төвлөрүүлэх орлого 3,6 тэрбум төгрөг байсан бол 15,3 тэрбум төгрөг болж өөрчлөхөөр тогтоол баталжээ.
Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт орууллаа | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.