![](/uploads/201311/news/thumb/e9c44c657214fb7c2719f7557da86856_x3.jpg)
Баянхонгор аймгийн төвийн нийт өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг учраас нийтийн халуун усны газруудын ачаалал өндөр байдаг. Тус аймагт зургаан халуун усны газрыг үйл ажиллагаатай холбоотой гомдол гарах болжээ. Тухайлбал, II халуун усны үйлчлүүлэгчид хаалгандаа цоож цуургагүй, савангийн тавиургүй, гэрэл муутай өрөөнд усанд ордог байна. Мөн зарим өрөөнийх нь ханын плита хагарч жижиг амьтад үүрэлсэн, булан тохойд нь аалзны тор хэрсэн байдаг гэнэ.
Тусгай цэвэрлэгээний бодис, ариутгагч хэрэглэх нь битгий хэл газар асгарсан усыг нь арчаад л болчихдог аж.
Нийтийн халуун усны газруудад хяналт шалгалт хэрэгтэй | ||
Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.